ЭМЧ НАРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээл гарган ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудыг шагнаж, урамшууллаа.

“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, хошууч Г.Эрдэнэчимэг, “Эрүүл мэндийн яамны жуух бичиг”-ээр 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд дарга, хошууч Б.Цэвээндулам, 401 дүгээр хаалттай хорих анги, нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч, ахмад Т.Тунгалаг, дотрын их эмч, ахлах дэслэгч Ц.Ганзориг, гэмтлийн их эмч, дэслэгч Б.Буддорж, нүдний их эмч, ахлах дэслэгч Б.Болор, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн тархвар судлаач эмч, ахлах дэслэгч И.Хосбаяр, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын их эмч, ахмад Д.Алтан-Од, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын их эмч, хошууч Л.Алтангэрэл, 445 дугаар хаалттай хорих ангийн сувилагч, дэд ахлагч Б.Гантуяа, нарыг тус тус шагналаа.

Мөн тус өдрөөр Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Эмч таниараа бахархъя” сэдэвт чуулга уулзалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 22 эмч оролцлоо.

 

Add comment

reload, if the code cannot be seen