Монгол Улсын Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдар, эрүүл мэндийг дэмжих зорилгоор Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дартсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтэд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцлоо. Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 3 алба хаагч амжилттай оролцож байна.