ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ 2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН
ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН МЭДЭЭ
2024.04.04 Улаанбаатар хот
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 268 өргөдөл, гомдол хүлээн авсан.
Үүнээс:
Тус ерөнхий газарт ирсэн өргөдөл, гомдлыг дотор нь ангилвал:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт бичгээр нийт 112 өргөдөл, гомдол хүлээн авсан. Өргөдөл, гомдлын 58 буюу 51.7 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлсэн бөгөөд 54 буюу 48.3 хувийг шийдвэрлэхээр хянаж байна.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвд нийт 100 иргэд хандсан. Нийт өргөдөл, гомдлын 59 буюу 62.7 хувийг шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 41 буюу 37.3 хувь нь шийдвэрлэх шатандаа хяналтад байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын www.cd.gov.mn цахим хаягаар нийт 56 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч, 41 буюу 73.8 хувийг шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 15 буюу 27.2 хувь нь шийдвэрлэх шатандаа байна.