ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ 2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН
ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН МЭДЭЭ
2024.03.04 Улаанбаатар хот
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 201 өргөдөл, гомдол хүлээн авсан.
Үүнээс:
Тус ерөнхий газарт ирсэн өргөдөл, гомдлыг дотор нь ангилвал:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт бичгээр нийт 79 өргөдөл, гомдол хүлээн авсан. Өргөдөл, гомдлын 74 буюу 93.7 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлсэн бөгөөд 5 буюу 6.3 хувийг шийдвэрлэхээр хянаж байна.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвд нийт 75 иргэд хандсан. Нийт өргөдөл, гомдлын 47 буюу 62.7 хувийг шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 28 буюу 37.3 хувь нь шийдвэрлэх шатандаа хяналтад байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын www.cd.gov.mn цахим хаягаар нийт 47 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч, 30 буюу 63.8 хувийг шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 17 буюу 36.2 хувь нь шийдвэрлэх шатандаа байна.