Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Болормаа, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Гантуяа нар өнөөдөр /2024.09.05/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн үйл ажиллагаа болон Хууль сахиулах байгууллагын ажилтан, алба хаагчдын орон сууцны хотхоны барилгын ажлын явцтай биечлэн танилцлаа.