Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар хаалттай хорих анги хүний эрхийг хангах, хүмүүжигчдийн орчин, нөхцөлийг стандартад нийцүүлэн сайжруулах зорилгоор эргэлт уулзалтын байрыг 2 давхар болгон засварлаж, 600 метр квадрат талбайгаар өргөтгөлөө.
Өргөтгөлийг түр болон удаан хугацааны эргэлт уулзалтын өрөө, цайны газар, цахим уулзалтын болон утсаар ярих хэсэг, алба хаагчдын өрөө зэрэг зохион байгуулалттайгаар тохижуулжээ.