ШШГБ-ААС БҮГД НАЙРАМДАХ ӨМНӨД СУДАН УЛСАД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас БНӨСУ-д явагдаж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай “UNMISS” ажиллагааны 13 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгээд ирсэн 439 дүгээр хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Э.Оюунбаяр, Говь-Алтай аймаг дахь ШШГГ-ын техник хяналтын ажилтан, дэслэгч Н.Ган-Эрдэнэ, Сэлэнгэ аймаг дахь ШШГГ-ын хамгаалалтын ажилтан, ахлагч Ж.Амартүвшин нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Б.Нямгомбо болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар дэслэгч Н.Ган-Эрдэнэ, ахлах ахлагч Э.Оюунбаяр нарыг “Албаны төлөө II” медаль, ахлагч Ж.Амартүвшинг “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагналаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 13 дугаар ээлжийн Мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Т.Уламбаяраас ирүүлсэн “Талархал”-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагад гардуулсан бөгөөд тус байгууллагаас үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтаараа манлайлан, идэвх санаачилгатай ажилласныг онцлон тэмдэглэсэн байна.

 

Add comment

reload, if the code cannot be seen