САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, давтан сургах хүрээнд харьяа төвийн болон орон нутгийн хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн санхүүгийн алба хаагчдыг мэргэшүүлэх нэгдсэн сургалт 2024 оны 07 дугаар сарын 03-19-ны өдрүүдэд Сургалт, бэлтгэлийн төвд зохион байгуулж байна.

Сургалтын үйл ажиллагааг нээж Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо үг хэлж, байгууллагын төсөв, санхүүгийн бодлого, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын холбогдох ахлах мэргэжилтнүүд худалдан авах ажиллагаа, аудит, шилэн дансны мэдээллийг программд оруулах, анхаарах асуудал зэрэг сэдвээр сургалт явууллаа.

Сургалтад 200 гаруй алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд энэ үеэр 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, тэнцэл, тушаалт давхар явагдаж байгаагаараа онцлог юм.

 

Add comment

reload, if the code cannot be seen