“ЭХ ХЭЛ, БИЧИГ СОЁЛОО ДЭЭДЛЭН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш, хүмүүнлэгийн ухааны доктор, профессор Түмэнбаярын Дашцэдэний мэндэлсний 100 жилийн ойг угтаж, Хөвсгөл аймгийн албан байгууллага, төрийн албан хаагч, иргэдийн дунд зохион байгуулсан “Үндэсний хэл, бичиг соёлоо дээдлэн дэлгэрүүлэгч сум, байгууллага, иргэн”-ийг шалгаруулах уралдаанд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар амжилттай оролцож, “Эх хэл, бичиг соёлоо дээдлэн дэлгэрүүлэгч байгууллага”-аар тодорлоо.

Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр төрийн албан хаагчдын дунд “Сүегэр” уран бичлэгийн уралдаан болон эх хэл, бичгийн “Багийн олимпиад”-ыг зохион байгуулсан бөгөөд “Төрийн албан хаагчдын эсээ бичлэгийн уралдаан”-д гуравдугаар байрт хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Билэгсайхан шалгарлаа.

Тус газар нь Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”, Алсын хараа-2050, Хөгжсөн Хөвсгөл-2030 хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдын эх хэл, бичгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжлийн багш, байгууллагуудтай хамтран сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

 

Add comment

reload, if the code cannot be seen