Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг тамирчид “Brother merchants” компаниас зохион байгуулсан “5.11 challenge 2024” буудлагын тэмцээнд амжилттай оролцож, багийн нэгдсэн дүнгээр “2GUN” болон “IDPA PCC” ангилалд нэгдүгээр байрт шалгарлаа.
Тус тэмцээний “2GUN” болон “IDPA PCC” ангилалд хувийн дүнгээр нэгдүгээр байрт Хорих ял эдлүүлэх албаны Тусгай ажиллагааны газрын бүлгийн дайрагч С.Дашдэмбэрэл, “IDPA PCC” ангилалд гуравдугаар байрт Тусгай ажиллагааны газрын бүлгийн дайрагч О.Энхболд, IDPA гар бууны ангилалд нэгдүгээр байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамгаалалтын ажилтан Э.Оюут, гуравдугаар байрт Холбоо, техник, ашиглалтын хэлтсийн холбоо, дохиоллын инженер, дэслэгч Э.Эна тус тус шалгарлаа.