АХЛАГЧ Б.НАЦАГДОРЖ МОНГОЛ УЛСЫН 11 ДЭХ УДААГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 433 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Б.Нацагдорж Монгол Улсын Модон барилдааны 11 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээний 70 кг-ын жинд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ. 

Монголын Модон барилдааны холбоо, Монгол спортын корпорацитай хамтран 2024 оны 01 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 12 багийн 232 тамирчин 23 жингийн ангилалд хурд, хүч, авхаалж самбаа, уян хатан, тэсвэр тэвчээр, оюун ухаанаараа хүч сорин өрсөлдлөө.

 

Add comment

reload, if the code cannot be seen