ОЛОН УЛСЫН ТАЕКВОНДОГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ДЭД АХЛАГЧ А.ЗУУННАСТ АЛТ, ДЭСЛЭГЧ Ч.ЗОЛБОО МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Олон улсын таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дорнод аймаг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогооч, дэд ахлагч А.Зууннаст -77 кг-ын жинд “Алтан медаль”, багийн тулааны төрөлд “Хүрэл” медаль, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ээлжийн дарга, дэслэгч Ч.Золбоо +92 кг-ын жинд мөнгөн медаль тус тус хүртлээ. 

Олон улсын таеквондогийн Монголын холбооны 29 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн 16 байгууллага, клубийн 500 гаруй тамирчин өрсөлдсөн юм.

 

Add comment

reload, if the code cannot be seen