Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага иргэдийн эрүүл, аюулгүй орчинд зорчих нөхцлийг хангах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд дэмжлэг үзүүлэн нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа гулгаа, цас, мөс цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт тухайлбал Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Баянмонгол хороолол, 120 мянгат, Нарантуул худалдааны төв, Мишээл экспо зэрэг иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байршлуудад нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдийг ажиллуулж байна.
Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж Улаанбаатар хотын дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлуудад нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдийг оролцуулахаар төлөвлөж байна.