ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ
2024 ОНЫ ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН МЭДЭЭ
(01 дүгээр сарын 01-10 дугаар сарын 30)
2024 оны 10 дугаар сарын 31 Улаанбаатар хот
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 2752 өргөдөл, гомдлыг хүлээн авснаас гомдол 1728, хүсэлт 940, санал 4, талархал 80 ирсэн.
Үүнээс:
Ирсэн нийт 1728 гомдлыг дотор нь ангилвал:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт нийт 445 өргөдөл, гомдол хүлээн авсан. Өргөдөл, гомдлын 406 буюу 91.2 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлсэн бөгөөд 39 буюу 8.7 хувийг шийдвэрлэхээр хянаж байна.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвд нийт 1016 иргэд хандсан. Нийт өргөдөл, гомдлын 959 буюу 94.3 хувийг шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 39 буюу 8.7 хувь нь шийдвэрлэх шатандаа хяналтад байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын www.cd.gov.mn цахим хаягаар нийт 267 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч, 264 буюу 98.8 хувийг шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 3 буюу 1.1 хувь нь шийдвэрлэх шатандаа байна.