Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын нэгдсэн чуулга уулзалт” 2024 оны 09 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд гурван бүсэд буюу төвийн бүс Улаанбаатар хот, баруун бүс Завхан, зүүн бүсийн чуулга уулзалт Дорнод аймагт тус тус болж байна.
Тус чуулга уулзалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 77 ахлагч оролцож байгаа юм.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 1100 гаруй ахлагч оролцож буй тус чуулга уулзалтын төвийн бүсийн үйл ажиллагааны эхэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан “Ахлагчийн алба-Өнөө ба ирээдүй” сэдвээр ахлагч бүрэлдэхүүнд мэдээлэл өглөө.
Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын оролцогч бүлгүүд 10 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.