МОНГОЛ ГЕНЕРАЛ ТӨВИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 80 жилийн ойг угтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд Монгол генерал төвийн удирдах зөвлөлийн гишүүдийг өнөөдөр (2024.02.26) хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. 

Тус арга хэмжээнд хошууч генерал С.Баасанхүү, хошууч генерал Н.Жалбажав, хошууч генерал З.Болдбаатар, бригадын генерал Д.Батжаргал, бригадын генерал Б.Баатар, бригадын генерал Н.Ганболд, хошууч генерал Д.Чимэд-Юндэн, бригадын генерал Э.Хүрэлбаатар, бригадын генерал Б.Ууганбаяр, бригадын генерал Л.Алтангэрэл, бригадын генерал Ж.Болдбаатар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний төлөөлөл оролцлоо. 

Энэ үеэр байгууллагын үйл ажиллагаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний 80 жилийн ойг угтан хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцууллаа. 

Мөн алба хаагчдад хошууч генерал С.Баасанхүү, бригадын генерал Д.Батжаргал нар тус тус товч мэдээлэл хийж, дотоод аюулгүй байдлыг эрхэмлэн хамгаалах, төрийн өмнө хуулиар хүлээсэн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэйгөөр биелүүлэх үйлсэд нь амжилт хүслээ. 
Хүндэтгэлийн арга хэмжээний төгсгөлд Монгол генерал төвийн удирдах зөвлөлийн гишүүдэд хүмүүжигчдийн гар урлал, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үзэсгэлэн болон Цахим хяналт, удирдлагын төвийн үйл ажиллагааг танилцууллаа. 

Уг уулзалтаар алба хаагчид генералуудын арвин туршлагаас хуваалцахын зэрэгцээ цэргийн албаараа бахархах итгэл, үнэмшлийг төрүүлж буйгаараа ач холбогдолтой юм. 

Түүхийн хуудаснаа 1944 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад генерал цол олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 219 генерал цолтон төрөн гарсны 9 нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал байна.

 

Add comment

reload, if the code cannot be seen