loader

Алба хаагчдад чиглэсэн англи хэлний ахисан түвшний сургалт эхэллээ

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын англи хэлний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаанд англи хэлийг үр дүнтэй ашиглах  сургалтын тогтолцоог бий болгох зорилгоор “Гадаад хэл- мэдлэгийн түлхүүр” дунд хугацааны сургалтын хөтөлбөрийг 2020 оны 03 дугаар сарын 05-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.


         Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний түвшинд анги байгууллага бүр дотооддоо англи хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулж байна.
         Түүнчлэн уг хөтөлбөрийн хүрээнд анги байгууллагуудаас англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй нийт 16 алба хаагчийг шалгаруулан “English one сургалтын төвд байгууллагын зардлаар суралцуулахаар шийдвэрлэсний дагуу эхний шатны 35 хоногийн сургалт өнөөдөр /2020.05.11/ эхэллээ. Сургалтанд хамрагдагсад нь англи хэлний харилцан ярианы болон бичгийн ур чадваруудыг эзэмшихээс гадна харьяа анги байгууллагуудад англи хэлний анхан шатны сургалтыг зохион байгуулах чадамжтай сургагч багш болж төгсөнө.  Цаашид уг хөтөлбөрийн зорилтуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд