loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-ийг шалгарууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас алба хаагчдын онол арга зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгааны арга зүйд суурилсан байгууллагын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор жил бүр “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-ийг шалгаруулж байхаар шийдвэрлэсэн.

2019 оны “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-ийн шалгаруулалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа алба, анги, байгууллага, салбар нэгжийн алба хаагчдаас нийт 28 эрдэм шинжилгээний бүтээл туурвилыг өрсөлдүүлэхээр ирүүлж, чиг үүрэгт хамаарсан байдал, онол арга зүйн үндэслэл, практик үр өгөөж гэсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу “Оны шилдэг бүтээл” төрөлд Шийдвэр гүйцэтгэх албаны Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Өнөрцэцэг, Мэдээлэл, лавлагаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга, ахмад П.Хадбаатар нарын хамтран гүйцэтгэсэнИргэний, захиргааны, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” сэдэвт гарын авлага, “Оны шилдэг судалгааны ажил” төрөлд Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд Харуул хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ, Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, хурандаа Б.Алтангэрэл нарын удирдан явуулсан “Хорих ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ 2003-2018 он” сэдэвт судалгааны ажлууд тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгсөн бөгөөд цаашид анги, байгууллага, салбар нэгжийн удирдлага, алба хаагчдыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өргөнөөр татан оролцуулах, шагнагдсан бүтээлүүдийг практик үйл ажиллагаанд ашиглах, байгууллагын эрдэм судлалын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах талаар нийт салбар нэгжид зохих үүрэг чиглэлийг өгөхөөр тогтов.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд