loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага COVID-19 вирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа хорих анги, газар хэлтсүүд шинэ короновирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Тухайлбал, нийт алба хаагчид болон байгууллагад гаднаас нэвтэрч байгаа иргэдийн биеийн халууныг нь хэмжиж, амны хаалт зүүх шаардлага тавьж байгаагаас гадна үүдний хэсэг, ариун цэврийн өрөөнд гар ариутгагч халдваргүйжүүлэлтийн уусмал, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж  зэргийг байршуулан, ажлын өрөө, тасалгааг тогтмол ариутгаж байгаа юм байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд