Олон улсын баримтат кино фестивальд Монголын багийнхан "Эверест" киногоороо III байр эзэлжээ
2019-11-23
ОХУ-д болсон олон улсын баримтат кино фестивальд Дотоод хэргийн их сургуулийн багш, доктор Б.Галбадрах ахлагчтай баг оролцоод иржээ.

Фестивальд Монгол улс "Эверест" киногоороо оролцож III байр эзэлсэн байна. Тус кинонд Монгол Улсын Гавьяат тамирчин, Уулын спортын ОУХМ, ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны тамирчин, дэд хурандаа Б.Цэвээндаш өөрийн нохой Эверестийн хамт гол дүрд тоглосон байна.
Тэднийг ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Монголын Улсын Элчин сайд хүлээн авч уулзан шагналаа.
