loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ АРХИВ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2019 оны 10 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд ажиллалаа.

Тус үзлэгээр төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдалд гарч буй ололт амжилт, алдаа дутагдлыг үнэлж, дүгнэн мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан.

ШШГЕГ нь 4 үндсэн шалгуур үзүүлэлтээр амжилттай шалгуулж “А” үнэлгээтэй дүгнэгдлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллагуудын хэмжээнд: 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийг зохион байгуулах “Дэд ажлын хэсэг” нь нийт 4 бүсэд 23 анги, байгууллагад, Дотооддоо үзлэг зохион байгуулж, дүгнэсэн 25  анги байгууллага, нийт ШШГБ-ын хэмжээнд 48 анги байгууллагыг “Төрийн байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийн улсын үзлэгт хамруулсан.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд