loader

Эмзэг буюу зорилтот бүлгийн хүүхүүдэд тусламж дэмжлэг үзүүллээ

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгчид 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр "Цолмон-Ирээдүй" сангийн хүүхдүүдэд тусламж, дэмжлэг үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

"Цолмон-Ирээдүй" сан нь нийгмийн эмзэг бүлэг буюу зорилтод бүлгийн айл өрхийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, амьдралын нөхцөл боломжоос шалтгаалан сургууль завсардсан хүүхдүүдэд туслах, тэдний сурах бололцоог бүрдүүлж өөрсдийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг байна.
Тус санд өнөөдрийн байдлаар 30 хүүхэд байгаа бөгөөд энэхүү зохион байгуулсан үйл ажиллагаа нь Сүхбаатар дүүргийн хамт олны хоёр дахь удаагийн арга хэмжээ юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд