loader

Програм хангамж хөгжүүлэх сонгон шалгаруулах зар

 

Програм хангамж хөгжүүлэх сонгон шалгаруулах зар

ШШГЕГ-ын “Шийдвэр гүйцэтгэлийн бүртгэл, хяналтын систем”-ийн эд хөрөнгийн бүртгэл, түүнийг битүүмжлэх, хураах, үнэлэх, албадан дуудлага худалдаанд оруулах зэрэг мэдээллийг хүлээн авахад зориулсан мобайл аппликейшн болон системийн хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

Хөгжүүлэлт хийх, засвар үйлчилгээ үзүүлэх хөгжүүлэгч компани нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.

 

Веб систем дээр хийгдэх хөгжүүлэлт

 

Систем дээр хийгдэж байгаа үйлдэл бүрийг мобайл апп-ны тусламжтайгаар удирдах албан тушаалтанд notification өгч мэдэгдэж байх, тайлан мэдээг өөрийн утсан дээр тогтмол хүлээн авах

  1.      Эд хөрөнгийн бүртгэлийн модуль
  2.      Эд хөрөнгийг битүүмжлэх
  3.      Эд хөрөнгийг хураах
  4.      Эд хөрөнгийг үнэлэх
  5.      Эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах
  6.      Үр дүнг танилцуулах

Веб систем дээр хийгдэх сайжруулалт

 

“Шийдвэр гүйцэтгэлийн бүртгэл, хяналтын систем” –ийн хүрээнд дараах сайжруулалтыг хийж гүйцэтгэнэ.

 

  • Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийн бүртгэл
  • Хүүхдийн тэтгэлэгийн бодолт
  • Төлбөр төлөгдөөгүй шалтгааны бүртгэл, үйлдлийн сайжруулалт
  • Улсын бүртгэл, НДШ төлсний бүртгэл, Татвар зэрэг лавлагааны сайжруулалт
  • Тайлангийн сайжруулалт
  • Хяналтын самбарын сайжруулалт

Мобайл апптестлэх, Серверт хуулах

 

  • Гүйцэтгэсэн мобайл апп, програмыг захиалагчийн серверт хуулан бодит агуулга болон өгөгдлийн баазыг оруулан ямар нэгэн алдаа эсвэл буруу ажиллагаа байгаа эсэхийг үйлдэл тус бүрээр мобайл төхөөрөмж тус бүрээр сайтар тестлэх заавар боловсруулах.
  • Тестийн    явцад    ямар    нэгэн    алдаа    илэрсэн    тохиолдолд    залруулахажиллагааг гүйцэтгэх заавар боловсруулах.

 

Мобайл апп, вэб сайт хүлээлгэн өгөх, Сургалт

 

  • Вэб сайтыг сайтар тестэлж чанарын хяналтыг хангасны дараа мобайл апп, вэбсайтыг эх кодын хамт захиалагчид хүлээлгэн өгөх ажлын жагсаалт боловсруулах.
  • Хүлээлгэн өгөхдөө агуулга удирдах системийг ажиллуулах талаар сургалт зохион байгуулж, агуулга удирдах системийн гарын авлагаар хангах талаар жагсаалт боловсруулах.

 

Веб систем, мобайл апп хөгжүүлэх програм хангамж, мэдээллийн технологийн компанид тавигдах шаардлага:

 

  • Хөгжүүлэгч нь мэдээллийн технологи,  мэдээллийн системийн менежмент  компьютерийн шинжлэх  ухаан,  эрүүл  мэндийн  тусламж  үйлчилгээний  технологи,  программист  эсвэл түүнтэй адилтгах мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
  • Мэдээллийн  систем,  програм  хангамж,   веб  систем  хөгжүүлэлт,  мобайл  аппликейшн хөгжүүлэлтээр томоохон ажлын хөжгүүлэлт, хийж байсан 3-аас дээш жилийн ажлын туршлагатай байх.
  • Томоохон  хэмжээний  веб,  портал  сайт  хийж  гүйцэтгэхтэй  холбоотой  ажиллаж  байсан туршлагатай бол давуу тал болно.

 

Сонгон шалгаруулалтад оролцох компани нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

 

  • Компанийн танилцуулга, компанийн туршлага, Товч намтар (CV)
  • Боловсрол, мэргэжил, мэргэшил, мэдлэгээ нотлохуйц диплом, сертификат, гэрчилгээ г.м баримтуудын хуулбар;
  • Компанийн гэрчилгээний хуулбар
  • Тухайн хөгжүүлэлт, засвар үйлчилгээ үзүүлэх тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл.
  • Төслийг хэрэгжүүлэх үнийн санал
  • Уг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төслийг сонирхсон этгээд нь дор дурдсан хаягаар биечлэн эсхүл цахимаар 2019 оны 11-р сарын 11-ний өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо Их тойруу-36

ШШГЕГ 2-р байр

Утас: 70001381, 99060967

Вэб сайт:http://shgg.cd.gov.mn/

Е-mail:auto@cd.gov.mn

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд