loader

Дэслэгч Ж.Оюунтуяагийн эмчилгээний зардалд хандив өргөе

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн нийгмийн ахлах ажилтан, дэслэгч Ж.Оюунтуяа нь “элэгний B, D вирусын шалтгаант хатуурал, ээнэгшил алдсан үе, үүдэн венийн даралт ихдэх хам шинж, улаан хоолойн судасны өргөсгөл, элэгний  архаг дутагдал 2-р үе, уушигны артерийн анхдагч даралт ихдэлт” өвчний учир БНХАУ-ын Хөх хотод элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болжээ. Гэвч түүний зүрхний үйл ажиллагаа хагалгааны ачаалал дийлэхгүй болж элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоос өмнөх эмчилгээнд 8 сая төгрөг, зүрх, уушигны хагалгаанд 70 сая төгрөг, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 122 сая төгрөг, нийт 200 сая төгрөг шаардлагатай болсон байна. Иймд ШШГЕГ-ын Хяналт шалгалтын газар, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас нийт алба хаагчиддаа дэслэгч Ж.Оюунтуяагийн эмчилгээнд хандив өргөхийг уриалж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд