loader

“ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ”-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагчийн сургууль”-тай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны ажилтан бэлтгэх сургалт” 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

          Тус сургалтад хамрагдахыг хүссэн иргэд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Нэг цонхны үйлчилгээний төв”-д 13:30-15:00 цагийн хооронд холбогдох материалыг бүрдүүлэн ирж бүртгэлд хамрагдана уу.       

          Тавигдах шаардлага:

- Тусгай мэргэжил шаардсан албан тушаалд дээд боловсролтой байх;

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн МУ-ын иргэн байх;

- Ял шийтгэл эдэлж байгаагүй байх;

- 30 хүртэлх насны иргэн байх;

- Бие бялдрын зөв хөгжилтэй /хэт таргалалт, илүүдэл жингүй байх/, 170 см-аас дээш өндөртэй;

- Биед шивээсгүй, чих цоолоогүй байх;

- Төрийн албанаас дутагдлаар халагдаж байгаагүй байх.

Бүрдүүлэх материал:

- Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;

- Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;

                   - Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хувилбар;

                   - Гурван үеийн түүх намтар;

 - Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэйцээж зураг тус бүр 3 хувь/;

 - Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.

Жич: Зөвхөн эрэгтэй иргэдийг бүртгэнэ.

 

Холбогдох утас: 266296

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд