ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН БАЙДЛААР ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
2019-07-04
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь 2019 оны 06 дугаар сарын байдлаар нийт977 өргөдөл, гомдол хүлээн авсан. Нийт өргөдөл, гомдлын 739 буюу 75.7 хувь нь өргөдөл, 238буюу 24.3 хувь нь гомдол байна.
Хүлээн авсан 977 өргөдөл, гомдлыг газар хэлтсээр нь авч үзвэл, Захиргааны удирдлагын газарт 352, Шийдвэр гүйцэтгэх алба 301, Хорих ял эдлүүлэх алба 242, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар 51, Хяналт шалгалтын газарт 31 өргөдөл тус тус ирүүлсэн.
Нийт өргөдөл, гомдлын 915 буюу 93.7 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 62 буюу 6.3 хувь нь шийдвэрлэх шатандаа хяналтад байна.
Газар, алба, хэлтсийн нэр | Шийдвэрлэж хариуг хүргүүлсэн | Хяналтанд байгаа | Нийт |
Захиргааны удирдлагын газар | 328 | 24 | 352 |
Шийдвэр гүйцэтгэх алба | 285 | 16 | 301 |
Хорих ял эдлүүлэх алба | 226 | 16 | 242 |
Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар | 47 | 4 | 51 |
Хяналт шалгалтын газар | 29 | 2 | 31 |
Нийт | 915 | 62 | 977 |
Хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал:

Хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал, Хорих ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 47 буюу 19.2 хувиар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 36буюу 11.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ
ЕРӨНХИЙ ГАЗАР