loader

“ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” БЭЛТГЭХ ДАМЖААНЫ СОНСОГЧИД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиалгаар суралцаж буй Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургууль”-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тэнхимийн “Харуул хамгаалалтын ажилтанмэргэжлийн 507, 507 дугаар дамжааны 61 сонсогч ХСИС-ийн захирлын тушаалаар өнөөдөр /2019.04.12/  Монгол Улсын цэргийн тангараг өргөлөө.

Мөн энэ үеэр дамжааны захирагч-багшийн орлогч, тасгийн захирагчийн албан тушаалд томилогдсон 8 сонсогчид түрүүч, дэд түрүүч цол олгосон юм.
Уг ёслолын ажиллагаанд ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, дэд хурандаа С.Батбямба, ХСИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, “Ахлагчийн сургууль”-ийн захирал, доктор, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар нар оролцож, тангараг өргөсөн нийт сонсогчдод баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд