ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН БАЙДЛААР ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
2019-03-01
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 310 өргөдөл, гомдол хүлээн авсан.
Хүлээн авсан өргөдөл, гомдлыг газар хэлтсээр нь авч үзвэл, Захиргааны удирдлагын газарт 116, Шийдвэр гүйцэтгэх алба 81, Хорих ял эдлүүлэх алба 88, Хяналт шалгалтын газар 10, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар 15 өргөдөл тус тус ирүүлсэн.
Газар, алба, хэлтсийн нэр | Шийдвэрлэж хариуг хүргүүлсэн | Хяналтанд байгаа | Хугацаа сунгасан | Нийт |
Захиргааны удирдлагын газар | 96 | 20 | - | 116 |
Шийдвэр гүйцэтгэх алба | 66 | 15 | 3 | 81 |
Хорих ял эдлүүлэх алба | 68 | 20 | - | 88 |
Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар | 11 | 4 | - | 15 |
Хяналт шалгалтын газар | 8 | 2 | - | 10 |
Нийт | 249 | 61 | 3 | 310 |
Хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал:

Хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал, Хорих ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 86 буюу 14.7 хувиар өссөн, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 12 буюу 12.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна