Сайн үйлсийн аян зохион байгуулжээ
2019-02-02
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчиднийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрсдийн санаачилгаар сар бүр сайн үйлсийн аян зохион байгуулж байхаар болжээ.


Тус аяны эхлэл болгож өнөөдөр /2019.02.02/ Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн тасгийн хамт олон "Батгэрэлт-Ирээдүй" асрамжийн газарт амьдардаг харж хандах хүнгүй, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдэд тусламж үзүүлжээ.