loader

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албатай харилцан ойлголцолын санамж бичиг байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн урилгаар 2019 оны 01 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн шийдвэр гүйцэтгэлийн бага хурал”-д оролцлоо.
Айлчлалын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц. Амгаланбаяр болон БНХАУ-ын Ардын дээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга Мэнг Шианг нар харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурав.
Мөн БНХАУ-ын Шанхай хотын дээд шүүхийн үйл ажиллагаа, мэдээлэл технологийн удирдлагын төвтэй  танилцаж, бага хуралд оролцсон 29 улс орны шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөгчидтэй харилцан туршлага солилцов.
Тус хурлын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Д.Дамдинцэрэн “Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өнөөгийн хөгжил” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Айлчлалын бүрэлдэхүүнд ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Д.Дамдинцэрэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, хошууч Р.Энхтайван, Чингэлтэй дүүргийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Өлзийсайхан, Захиргааны удирдлагын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Г.Гэрэлтогтох нар оролцсон юм.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд