loader

ШШГБ-ын 2018 оны жилийн эцсийн өргөдөл гомдлын мэдээ

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Монгол Улсын хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/80 дугаар тушаалаар батлагдсан “Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд хяналт тавих журам” болон бусад холбогдох эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

        Иргэд, хуулийн этгээд, хоригдогсод тэдгээрийн гэр бүлийн гишүүдээс гаргаж буй санал, өргөдөл, гомдлыг бичгээр, амаар, байгууллагын цахим хаяг, утсаар, ШШГБ-ын “Нэг цонхны үйлчилгээ”,  Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвөөр дамжуулан хүлээн авч, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, хорих ял, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хуулиар олгогдсон эрхийг тэгш эдлүүлэх, ирүүлсэн өргөдөл, гомдлыг үнэн зөв, шуурхай шийдвэрлэхэд хяналт тавин ажиллалаа.

        2018 оны жилийн эцсийн байдлаар иргэд, хуулийн этгээд, хоригдогсдоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 1633, тус газрын харьяа алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих анги, хэлтэс, салбар нэгжүүдэд 4883, нийт 6516 өргөдөл, гомдол ирүүлсэн байна.
          Нийт 6516 санал, хүсэлтийн 4292 буюу 65.8 хувийг бичгээр, 1812 буюу 27.8 хувийг “Иргэд хүлээн авах хуваарь”-ийн дагуу биечлэн, 256 буюу 3.9 хувийг утсаар, 156 буюу 2.5 хувийг байгууллагын цахим хаягаар хүлээн авсан. Графикаар үзүүлбэл:


2018 оны жилийн эцсийн байдлаар иргэд, хуулийн этгээд, хоригдогсдоос ирүүлсэн нийт 6516 өргөдөл, гомдлын 5037 буюу 77.3 хувь нь өргөдөл, 1125 буюу 17.2 хувь нь гомдол, 354 буюу 5.5 хувийг санал эзэлж байгаа бөгөөд 6362 буюу 97.7 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 154 буюу 2.3 хувь нь шийдвэрлэх шатандаа хяналтад байна. Үүнийг графикаар үзүүлбэл:


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд хүлээн авсан нийт 3265 өргөдөл, гомдлын 2496 буюу 38 хувь нь хорих ял эдлүүлэх ажиллагааны талаар, 2230 буюу 34 хувь нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар, 1790 буюу 28 хувь нь хүний нөөц, сургалтын чиглэлээр хүсэлт байна..

2018 оны жилийн эцсийн байдлаар хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал:

2018 оны жилийн эцсийн байдлаар хүлээн авсан нийт өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал 6 буюу 0.01 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр ирүүлсэн өргөдөл, гомдлын тоо 149 буюу 6.2 хувиар, хүний нөөц, сургалтын чиглэлээр ирүүлсэн өргөдлийн тоо 332 буюу 15.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

            Монгол улсын “Эрүүгийн хууль” 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинэчлэн батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн тэгшитгэлийн хүрээнд хорих ял эдлэх хугацаанд өөрчлөлт орж ялын хугацаа хасагдсан хоригдлын хугацааны өмнө суллаж, хяналт тогтоохыг хүссэн өргөдлийн тоо өсч, хорих ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр ирүүлсэн өргөдлийн тоо 19 хувиар өссөн дүнтэй байна.

 

 

 

 

 

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ

ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

 

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд