loader

Мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2018 онд зохион байгуулах албаны суралтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 12 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд цагдан хорих байрны дарга, хорих ангийн ахлах төлөөлөгч нар, 12 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд төлөөлөгч нарын мэргэшүүлэх 16 багц цагийн сургалтыг тус тус амжилттай зохион байгууллаа.

Сургалтын үеэр Улсын Ерөнхий Прокурорын туслах прокурор, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн  дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх Ж.Отгонбаяр хүрэлцэн ирж алба хаагчдад цаг үеийн шинжтэй мэдээлэл хийв.

Мөн батлагдсан хөтөлбөрийн Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо “Төрийн алба хаагчийн сахилга, хариуцлага”, “Гүйцэтгэх ажлын чиглэлээр”; Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ “Хорих ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй шинэчлэн батлагдсан журам, заавар, хэрэгжилт, анхаарах зарим асуудал”, Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл “Хорих ялын үр нөлөө, ял эдлүүлэх ажиллагааны хөгжил, чиг хандлага”, Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын сургуулийн доктор, профессор, хурандаа Ц.Очгэрэл “Хорих байгууллагын аюулгүй байдлыг хангах зарим асуудал”,  441 дүгээр нээлттэй хорих ангийн харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Б.Амгаланбаяр “Гүйцэтгэх ажлын чиглэлээр”, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын холбогдох мэргэжилтнүүд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ойлголт, эрх зүйн орчин, үзлэг, нэгжлэг хийхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус хичээл, сургалтыг заан явууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд