Ахмад настнуудынхаа хөдөлмөрийн алдарыг тэмдэглэжээ
2018-08-22
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг.
Тус өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь 2018 оны 08 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд тус байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан 80-аас дээш настай бэлтгэл хурандаа Д.Нэргүй, бэлтгэл дэд хурандаа Я.Донров, бэлтгэл хошууч Г.Хуяг нарын хөдөлмөрийн алдарыг тэмдэглэж, нийт ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлжээ.

