loader

ШШГЕГ-ын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулав

405 дугаар /тусгай нэгж/ хаалттай хорих ангийн 20 жилийн ой энэ 8 дугаар сард тохиож байгаа билээ. Тус ангийн удирдлага, хамт олон ойн хүрээнд олон ажлыг зохион байгуулж байна. Түүний нэг нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн юм.

Тэмцээнд нийслэл, орон нутаг дахь хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нийт 12 багийн 100 гаруй тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд тэмцээний нээлтийн ажиллагаанд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо болон тэмцээнд оролцож буй хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагууд оролцлоо.



Нэгдүгээр байрт 415 дугаар хаалттай хорих анги шалгарч алтан медаль, шилжин явах цом, хоёрдугаар байрт 417 дугаар нээлттэй хорих анги шалгарч мөнгөн медаль, гуравдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги шалгарч хүрэл медаль тус тус хүртэв.



Мөн тэмцээний шилдэг довтлогчоор 427 хаалттай хорих ангийн Ерөнхий жижүүр, дэслэгч Ч.Тогтохбаяр, тэгш тоглогчоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Г.Батболд нар шалгарлаа.

 

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд