loader

“5.11 challenge” практик буудлагын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

   Дэлхий даяар зохион байгуулагддаг “5.11 challenge” практик буудлагын тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээн Монгол Улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

    Тэмцээнд Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Аir sopt, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг газруудаас 12 багийн  68 тамирчин оролцжээ.

   Open болон standart гэсэн төрлөөр явагдсан тус тэмцээний standart төрөлд ШШГЕГ-ын Ажиллагааны тасгийн Сургалт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Т.Очирсүх, бүлгийн дарга, дэслэгч Б.Пүрэвдорж, дэслэгч Ш.Даваадорж, бүлгийн ажилтан, ахлагч Б.Сүхбат нар амжилттай оролцож багийн дүнгээр гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртжээ.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд