loader

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр орон нутагт ажиллав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр 2018 оны 05 дугаар сарын 07-08-ны өдрүүдэдАрхангай, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынүйл ажиллагаа болон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинээр баригдаж буй "Нэг цонхны үйлчилгээ" бүхий Цагдан хорих байрны барилгын үйл явцтай танилцав.

      

Мөн 2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон ШШГЕГ-аас 2017 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын талаар танилцуулж, алба хаагчид болон ахмад настнуудтай биечлэн уулзаж, санал хүсэлтийг сонсон, тулгамдсан зарим асуудлыг нь шийдвэрлэн ажиллалаа.

   

Уулзалтын үеэр алба хаагчдад сахилга, хариуцлагаа сайжруулж, сонор сэрэмжтэй ажиллах үүрэг өгч, тэдний аюулгүй бай­­­­­дал болон мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарах, мөн ахмад настны талаар авч хэрэгжүүлэх зохион байгуулалтын зарим арга хэмжээг эрчимжүүлэн, тэдэнтэй хамтран ажиллах явдлыг сайжруулж ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд