loader

Мэргэшүүлэх сургалт явагдаж байна

Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хорих байгууллага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хорих ангийн харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга нарыг мэргэшлүүлэх, тэдний манлайлах ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

            Тус сургалтад Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо "Удирдлагын манлайлал, сахилга, хариуцлага", ХСИС-ийн ШШГСТөвийн эрхлэгч, доктор, дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл "Хорих ялын үр нөлөө, ял эдлүүлэх ажиллагааны хөгжил, чиг хандлага", ХСИС-ийн Удирдлагын сургуулийн профессор, доктор, хурандаа Ц.Очгэрэл "Хорих байгууллагын менежмент", "Хорих байгууллагын аюулгүй байдлыг хангах зарим асуудал" сэдвээр тус тус хичээл сургалтыг заан явуулж байна.

            Сургалтад төв, орон нутаг дахь төвлөрсөн хорих ангиудын 24 удирдах албан тушаалтан хамрагдаж байгаа бөгөөд сургалтын төгсгөлд алба хаагчдад гэрчилгээ гардуулах юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд