loader

“Сахилга, хариуцлагын зөвлөгөөн” зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Зөвлөгөөн зохион байгуулах тухай” 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/78 дугаар тушаалын дагуу  Төв, орон нутгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжүүд 2018 оны 04 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд, ШШГЕГ-ын алба, газар болон Нийслэлийн хүрээний газар, хорих анги, салбар нэгжүүдийн удирдах ажилтнуудын “Сахилга хариуцлагын зөвлөгөөн”-ийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ШШГЕГ-ын хуралдааны танхимд тус тус зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөнд  ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Г.Элбэгсайхан “ШШГБ-ын хэмжээнд сахилга, хариуцлагыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” үндсэн илтгэлийг тавьж,

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төр, засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан ажлын талаар;
  • 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бие бүрэлдхүүний сахилга, хариуцлага, анги, байгууллагуудын Ёс зүйн салбар хорооны үйл ажиллагааны өнөөгийн байдал;
  • Хорих анги, байгууллагуудын хэмжээнд “Сахилга, хариуцлагын зөвлөгөөн” зохион байгуулсан дүн,  цаашид анхаарч ажиллах зарим зүйлийн талаар дэлгэрэнгүй тавьж хэлэлцүүллээ.

Мөн “Хорих ял эдлүүлэх ажиллагаанд алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах зарим асуудал” сэдвээр  ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд ХЯЭА-ны дарга, хурандаа Г.Туулхүү, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа-Сахилга, хариуцлага” сэдвээр ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд ШГА-ны дарга, хурандаа Д.Дамдинцэрэн нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

Илтгэлүүдтэй холбогдуулан зөвлөгөөнд оролцогчдын дунд ­хэлэлцүүлэг явуулсны дараа ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр дэлгэрэнгүй  үг хэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүх шатны удирдах ажилтан, нийт бие бүрэлдэхүүнд хандаж сахилга, хариуцлага, дэг журам, гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өглөө.

Зөвлөгөөнөөр хэлэлцүүлсэн илтгэл, түүнтэй холбогдуулан гарсан санал, хүсэлтийн мөрөөр ШШГЕГ-ын алба, газар, хэлтэс, салбар нэгжүүд  зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэн, биелэлт, үр дүнг хагас, бүтэн жилээр дүгнэж байхаар шийдвэрлэсэн байна.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд