loader

Бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн боллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн” 2018 оны 02 дугаар сарын 02ы өдөр болов.

Энэ удаагийн үзэсгэлэнд Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон бусад харьяа агентлаг, байгууллагын үйлдвэрийн газрууд барилга, барилгын материал, уул уурхай, тавилга, тамга тэмдэг, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шинэ техник технологийг танилцууллаа.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа болон харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд оролцсон юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг зүй зохистой, хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах үүднээс өнөөдөр энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна. Та бүхэн үзэсгэлэнгээс оёдол, барилга, барилгын материал, уул уурхай, тавилга, тамга тэмдэг, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шинэ техник технологи, инновацитай танилцаж, цаашдын үр дүнтэй хамтын ажиллагааны эхлэлийг тавина гэдэгт найдаж байна. Салбарынхаа үйлдвэрлэгчдийг хэрэглэгчтэй холбох, бүтээгдэхүүний чанар стандарт, загварыг захиалагчид танилцуулах, улмаар эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замыг илүү оновчтой тодорхойлоход үзэсгэлэнгийн гол зорилго оршиж байгаа юм гэдгийг онцлов.

Тус үзэсгэлэнд ШШГЕГ-ын харьяа 5 төрийн өмчит үйлдвэрийн газар, үйлдвэрлэл эрхэлдэг 5 хорих анги оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн гутал, хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, барилгын материал зэрэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулав.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баримталж буй бодлого шийдвэр, хуулиар олгогдсон эрхийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нэгжүүдэд үйлдвэрлэл эрхэлж байна. Үйлдвэрлэл эрхлэх нь хоригдогсдыг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, хоригдлуудын хохирол төлбөрийг барагдуулах, тэдэнд хөдөлмөрийн зөв дадал олгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд