“Cогтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг болно
2018-01-22
Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хамтарсан “СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ХҮНИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ ТУХАЙ” хуулийн төслийн хэлэлцүүлэг 2018 оны 1 дүгээр сарын 24-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно. Хуулийн төслийн хэлэлцүүлэг 10.00 цагаас эхлэх тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

