loader

“Хорих байгууллага ба хүний эрх” сэдэвт хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт боллоо

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын хуульчдын холбоотой хамтран 2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Хорих байгууллага ба хүний эрх” сэдэвтхүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыгамжилттай зохион байгууллаа.


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, тус байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд ШШГЕГ-ын харьяа алба, байгууллагуудын нийгмийн ахлах ажилтан, сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнүүдийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх, тэднээр дамжуулан хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулуулах зорилго бүхий тус сургалтад нийт 34 алба хаагч хамрагдав.

 Хүний Эрхийн Үндэсний Комиссын холбогдох албан тушаалтнууд болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүгчид “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Хорих байгууллага ба хүний эрх”, “Онцгой анхаарал шаардлагатай хоригдлууд”, “Хоригдлын хөдөлмөр ба албадан хөдөлмөрийг хориглох нь”, “Хуульчийн ёс зүй”, “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх үед хүний эрхийг хангах нь” зэрэг сэдвүүдээр хичээл сургалтыг заан явуулав. Сургалтын хаалтын үйл ажиллагаанд Хүний Эрхийн Үндэсний комиссийн гишүүн П.Оюунчимэг, ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, Сургалт, арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Р.Саруултамир нар оролцож, сургалтад хамрагдагсдад сертификат гардуулж,  амжилт хүссэн юм.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд