loader

Дэлхийн Пауэрлифтингийн хүчний холбооны хошой аварга, WPC-ийн мэргэжлийн холбооны дэлхийн аварга болжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагаа, аюулгүй байдлын газрын Тусгай тасгийн дарга, дэд хурандаа П.Отгонмөнх нь 2017 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Оросын Холбооны улсын Москва хотод зохион байгуулагдсан Дэлхийн хүчний холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -110 кг жинд 3 төрөлт, хэвтээ шахалтаар тус тус алтан медаль хүртэж бахдам амжилт гаргасан байна.

Мөн дэд хурандаа П.Отгонмөнх нь 11 дүгээр сарын 02-04-ний өдрүүдэд WPC-ийн 34 дэх удаагийн мэргэжлийн холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -110 кг жинд 3 төрөлтөөр алтан медаль хүртэж, хүрэл цомын эзэн болсон бөгөөд энэхүү гаргасан амжилтаараа Дэлхийн Пауэрлифтингийн хүчний холбооны хошой аварга, WPC-ийн мэргэжлийн холбооны дэлхийн аварга гэх эрхэм хүндтэй цол хүртжээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд