loader

Давтан сургалт зохион байгуулж байна

ШШГЕГ-ын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжид шинээр томилогдон ажиллаж байгаа алба хаагчдад цэргийн хэргийн мэдлэг олгох давтан сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар баталсан хөтөлбөрийн дагуу “Төрийн албаны тухай ойлголт, зорилт, зарчим, ангилал, тавигдах шаардлага”, “ШШГБ-ын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг”, “Хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжид ажиллаж буй алба хаагчдад анхаарах зүйлс”, “Цэргийн алба хаагчийн эрх үүрэг, хариуцлага”, “Цэргийн сахилгын дүрэм”, “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх арга тактик”, “Галт зэвсэг, тусгай хэрэгсэлтэй харьцах аюулгүй ажиллагааны дүрэм”  зэрэг сэдвүүдийн хүрээнд хичээл сургалтыг заан явуулж байна.

Сургалтад нийт 45 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд 10 дугаар сарын 11-ний өдөр ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо тус сургалтын үйл ажиллагаатай танилцаж, сургалтад хамрагдагсдад амжилт хүссэн юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд