ШШГЕГ, Хууль сахиулахын их сургууль, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран мэдлэг хуваалцах семинар зохион байгууллаа1
2017-10-27
Хууль сахиулахын их сургууль БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (KOICA)-тэй сүүлийн жилүүдэд багш, судлаачдыг чадавхжуулах чиглэлээр нягт хамтран ажиллаж байгаа билээ.
KOICA (Korea International Cooperation Agency) нь БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг буцалтгүй тусламжийг хариуцан үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд бусад орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих сургалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор 1991 оны 4 дүгээр сард байгуулагдсан.
Тус Их сургууль БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (KOICA) -ийн хамтын ажиллагааны хүрээнд 2015 онд “Хууль сахиулахын их сургуулийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх сургалт”-д 14 албан хаагч, 2017 онд “Хууль сахиулахын их сургуулийн хорих ял эдлүүлэх мэргэжлийн судлаачдыг чадавхжуулах сургалт”-д 20 албан хаагч тус тус амжилттай хамрагдсан бөгөөд сургалтын үр дүнгээр бий болсон хамтын ажиллагааны чиглэлийг цаашид хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

Сургалтын явцад авсан мэдээлэл, үр дүнг тухайн салбарт нэвтрүүлэх боломжийг сурталчлах зорилтын хүрээнд Монгол дахь Койкагийн суурин төлөөлөгчийн газраас 2017 оны сургалтын агуулгаар “Мэдлэг хуваалцах семинар”-ыг тус Их сургуультай хамтран 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулав.
Мэдлэг хуваалцах семинарын хүрээнд БНСУ-ын хорих ял эдлүүлэх ажиллагааны ололттой талууд, түүнийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлсэн судалгаа, мэдээллийг тус KOICA-гийн МСТГ-ын орлогч дарга Ү Дунван, Их сургуулийн ХСУА-ийн профессор, доктор, хурандаа Ц.Очгэрэл, ШШГС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор, хурандаа Б.Алтангэрэл, ахлах багш, ахмад О.Баяржаргал, багш, ахмад Б.Мөнхбаатар нар удирдан явуулж, ШШГЕГ-ын харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадын албан хаагч, ШШГС-ын магистрант, суралцагч нарын 210 судлаач, суралцагч нар хамрагдлаа.
.