loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА 427 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ, БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ШШГХ-ИЙН АЛБА ХААГЧИД, АХМАД НАСТНУУДТАЙ УУЛЗЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд 427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн алба хаагчид, ахмад настнуудтай уулзаж, байгууллагаас баримталж буй бодлого, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцууллаа.
Цаашид алба хаагчдын цалин, хангамжийг сайжруулах, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, ахмад ажилтнуудын нийгмийн баталгааг бэхжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагч болон цэргийн гавьяаныхаа амралтад гарсан ахмад настнуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналаар шагнаж, урамшуулав.
Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”-ийн хүрээнд хамгаалалтын ажилтан, ахлагч Г.Тэргэлд иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр гардууллаа.
Мөн 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 5, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст 3 ширхэг иж бүрэн компьютер хүлээлгэн өглөө.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзана.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд