loader

Европ дахь “Монгол Эмэгтэйчүүдийн холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”, Европ дахь “Монгол Эмэгтэйчүүдийн холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга, эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн, хурандаа Ч.Оюунцэцэг, Европ дахь “Монгол Эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн Д.Амараа нар үзэглэлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд эмэгтэй алба хаагчдын манлайллыг нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгохоос гадна алба хаагч, тэдний хүүхдүүдэд гадаад хэлний сургалт зохион байгуулах, гадны улс оронд богино болон дунд хугацааны сургалт, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулах, олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд