loader

"ЦЭРГИЙН ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ БЭЛТГЭЛ-2024" БУУХИА ТЭМЦЭЭНД БАГИЙН ДҮНГЭЭР ХОЁРДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-ий "Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2024" буухиа тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын баг тамирчид амжилттай оролцож, багийн нэгдсэн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа.
Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллага, салбар, нэгжээс ахмад Д.Мөнхбаатар даргатай эрэгтэй, эмэгтэй бүлгийн нийт 14 алба хаагч оролцсон юм.
Тэмцээн буудлага, саадын зурвас, татан гаргалт, эмч сувилагчийн багийн ур чадвар, сувилагч, эмнэлгийн зааварлагчийн багийн ур чадвар, эмчийн ур чадвар, сувилагчийн ур чадвар, жолоочийн ур чадварын төрлөөр явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрэгтэй баг гуравдугаар байр, эмэгтэй баг хоёрдугаар байр эзэлж, багийн нэгдсэн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд