loader

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН АХЛАГЧ НАРЫН “ШИЛДЭГ БҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН” БОЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан.
Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын дунд “Шилдэг бүлэг шалгаруулах уралдаан”-ыг Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлийн нэгдсэн төвд 2024 оны 06 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус уралдаанд төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 40 алба хаагч эрдэм мэдлэг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний эхний өдөр бүлгүүд Англи хэл, Эх орны мэдлэг сорих асуулт хариултын тэмцээнд оролцож байна. Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөн оролцож буй алба хаагчдадаа амжилт хүсье.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд