loader

НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ЭТГЭЭДҮҮДЭЭР ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ЦЭВЭРЛҮҮЛЛЭЭ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас хүүхдийн эрхийг хангах, эрүүл, аюулгүй орчинд өсөж, торних орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй орчныг хамтдаа бүтээцгээе” уриан дор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбайд байрлах хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлүүлж, засварлах ажлыг зохион байгууллаа.
Тус ажилд аймаг, нийслэл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн бүртгэл хяналтад байгаа нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдийг хамруулж, ерөнхий боловсролын 18 сургууль, 27 цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбайд байрлах хүүхдийн тоглоомын 111 талбай, хүүхдийн парк, сагсан бөмбөгийн 4 талбайг угааж цэвэрлэн, 48 тоглоомыг шинэчлэн засварлалаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд