loader

АХМАД НАСТНУУДДАА ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас ахмад ажилтнуудын нийгмийн баталгааг бэхжүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, ар гэрт нь бодит дэмжлэг тусламж олгох зорилгоор Ахмадын зөвлөлтэйгөө хамтран ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч Ц.Очирбат, бэлтгэл ахлагч Н.Батсүх нарт иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.
Өргөө цагаан гэрийг тус ангийн дарга, хурандаа С.Ганбат болон ангийн даргын зөвлөлийн гишүүд, Ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хошууч Д.Дуламсүрэн нар гардуулан, ахмад ажилтнуудад эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд